АПУ Дэйри — Монгол сүү, сүүн бүтээгдэхүүн
Бидний тухай
Бид чанар, хүнсний аюулгүй байдлыг хангасан сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа байгаль орчин, нийгмийн менежментийн тогтолцоо, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангаж ажиллаж байна. Үүний хүрээнд ISO 14064 стандартын дагуу хамрах 1,2,3-ын хэмжээнд Хүлэмжийн хийн тооллогыг хийлгэж, ялгаралыг бууруулах зорилт тавьж, хаягдал усыг цэвэршүүлэн дахин ашиглах төслийг хэрэгжүүлж байна.
Хүлэмжийн хийн ялгаралын тооллого
ISO 14064 стандартын дагуу Хүлэмжийн хийн тооллого хийлгэж, баталгаажуулсан ба бууруулах зорилт тавь...
Мал амьтны тавлаг байдал
Мал амьтны тавлаг байдлыг хангах

Усны зөв зохистой хэрэглээ
Ногоон ба цэвэр тунгалаг зорилтын хүрээнд усыг хэмнэх, зөв зохистой хэрэглэх, дахин ашиглах хувь хэмжээг нэмэгдүүлж байна.
CO2
CO2 ялгарлыг бууруулсан
Чанарын баталгаа, сертификатууд
Тогтвортой хөгжлийн бодлого
“АПУ Дэйри” ХХК нь уламжлалт Монгол өв соёлд инноваци шингэсэн өндөр чанартай, шим тэжээллэг сүү, сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэсээр ирсэн билээ. Бид өдөр тутмын үйлдвэрлэлдээ уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой, ногоон үйлдвэрлэлд чиглэсэн шийдвэр гаргалт, хөрөнгө оруулалтыг хийн малчдын амьжиргааг дэмжиж, хүн амын сүүн бүтээгдэхүүний хэрэглээг төрөлжүүлэхийн төлөө ил тод, үлгэр жишээ, хариуцлагыг эрхэмлэн ажиллаж байна.
