
“АПУ Дэйри” Монгол сүүний үйлдвэр нь “Монгол Сарлаг” гэр үйлдвэрлэлийн төслөө Архангай аймгийн Чулуут суманд 2022 оноос эхлүүлсэн бөгөөд энэхүү төслийн хүрээнд сарлагийн сүүгээр хийсэн уламжлалт сүү цагаан идээг эрүүл ахуй, чанарын шаардлага хангасан гэр үйлдвэрлэлийн стандартыг нэвтрүүлж MONT-YAK брэндийн бүтээгдэхүүнүүдийг 2023 оноос үйлдвэрлэж эхлэсэн.
Сарлагын сүү нь үнээний сүүтэй харьцуулахад 3 дахин их тослог болон амин дэмээр баялаг байдаг тул энэхүү үнэ цэнтэй сарлагийн сүүг цагаан идээн уламжлалт эртний технологи, орчин үеийн үйлдвэрлэлийн шийдэл, монгол угсаатны өв соёлын амин сүнс зэрэг үнэт зүйлстэй төгс уялдуулан MONT-YAK брэнд нь ааруулан амттан, шар тос, амтат хайлмаг болон аарцан амттан гэсэн 4 төрлийн 9 бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэж байна.
Mont-Yak брэндийн сарлагийн шар тос болон амтат хайлмаг нь органик хүнсний баталгаажилтын SFCS компаниас “Шилжилтийн үеийн органик хүнс” гэрчилгээг албан ёсоор гардан авсан бүтээгдэхүүн юм. Мөн шар тос нь амт, чанарын өндөр шалгууртай “Superior Taste Award 2025” шагналыг хүртсэн билээ.
Эртний өв соёлоос улбаалан түүхээ хүүрнэх энэ тансаг идээг та өдөр тутамдаа хэрэглэх боломжтойгоос гадна бэлгэнд өгөхөд нэн тохиромжтой бүтээгдэхүүн юм.
