Үндсэн агуулга руу шилжих
APU Dairy
Амтат аяган бялуу

Амтат аяган бялуу

“Creamy Milk Cupcake” бол зөөлөн, сүүтэй амттай капкейк.

Бэлтгэх хугацаа: 35 минут
Илчлэг: 210 ккал

Орц

Орц, найрлага

Орц / Найрлага 12 ширхэг cupcake-д

Хэмжээ

Creamy Milk

Creamy milk

120 мл (½ аяга)

гурил

180 г (1 ½ аяга)

Элсэн чихэр

120 г (½ аяга)

Цөцгийн тос

100 г (зөөлрүүлсэн)

Өндөг

2 ширхэг

Нарийн ваниль

1 ц.х

Хөөлгөгч нунтаг (baking powder)

1 ½ ц.х

Давс

¼ ц.х (xүсвэл: шоколадны үйрмэг, нимбэгний хальсны үртэс, эсвэл жимсний нухаш нэмж болно.)

Хийх заавар

  1. Бэлтгэл: Зуухыг 180°C хүртэл халаана. Cupcake хэвэнд цаасан капсул хийнэ.

  2. Шингэн орцууд: Цөцгийн тос, элсэн чихрээ хөөсөртөл хутгана. Өндгөө нэг нэгээр нэмж хутгана.

  3. Сүүн орц: Creamy Milk сүү болон ваниль нэмж хутгана.

  4. Хуурай орцууд: Гурил, хөөлгөгч нунтаг, давсыг шигшиж бэлтгэнэ. Үүнийг бага багаар шингэн хольц руу нэмж, жигд зуурмаг болтол хутгана.

  5. Шарах: Хэвэнд ⅔ хүртэл дүүргээд 180°C-т 18–20 минут шарна.

  6. Хөргөх: Шарагдаж дуусмагц гаргаж, 10 минут амраагаад хүсвэл дээр нь хөөсрүүлсэн тос эсвэл крем түрхэнэ.

Танд таалагдаж магадгүй