
ТАЛХАН ПИЦЦА
Талхны пицца нь амархан бэлтгэгддэг, хурдан идэх боломжтой хөнгөн хоол юм. Хэрвээ та оройн хоол эсвэл зууш болгон хийхийг хүсвэл Bread Pizza хамгийн тохиромжтой.
Орц
Орц, найрлага
Орц / Найрлага 2-3 хүн | Хэмжээ |
|---|---|
Хонин нуга бяслаг | (моцарелла, эсвэл хайлуулдаг төрлийн) 100–150 гр |
Сэндвичны талх | 4–6 зүсэм |
Пиццаны соус (эсвэл кетчуп + бага зэрэг майонез, улаан лоолийн нухаш) | 3 хоолны халбага |
Хиам, зайдас | 100 гр |
Улаан лооль | 1 ширхэг (жижиглэж хэрчинэ) |
Ногоон чинжүү эсвэл бусад ногоо (сонгино, мөөг, маслин гэх мэт) | хүссэнээрээ |
Тос | 1 цайны халбага |
Хийх заавар
Талхыг шарагч эсвэл хайруулын тавганд бага зэрэг тосоор хоёр талаар нь шарна. Хэрвээ зуух ашиглах бол шарах тавцан дээр жигд өрнө.
Талхны дээр пиццаны соус эсвэл кетчуп, майонезын хольцоо жигд түрхэнэ.
Дээр нь хиам, ногоо, улаан лооль, бусад хүссэн нэмэлтээ тавина.
Үүний дээр үрсэн бяслагаа жигд тараана.
Хайруулын тавганд таглаатай бол зөөлөн гал дээр 5–7 минут хайлуулна. Эсвэл шарах шүүгээнд 180°C-д 7–10 минут шарна.
Бяслаг хайлж, талх хөнгөн шаргал болсон бол пицца бэлэн.

.jpg&w=3840&q=75)
.jpeg&w=3840&q=75)
.jpeg&w=3840&q=75)