.jpeg&w=3840&q=75)
Сүүн зайрмаг
Хэрвээ та сүүн бүтээгдэхүүнд мэдрэг эсвэл лактоз шингээж чаддаггүй бол, Lactose Free зайрмаг бол таны хамгийн тохиромжтой сонголт юм. Энэхүү зайрмаг нь лактозгүй сүү болон ургамлын гаралтай орц ашиглан хийгддэг тул амт, бүтэц, чанараараа уламжлалт зайрмагтай адилхан мэдрэмж төрүүлдэг.
Орц
Орц, найрлага
Орц / Найрлага 2–3 порц | Хэмжээ |
|---|---|
Lactose free сүү | 500 мл |
Элсэн чихэр | 100 гр |
Өндөгний шар | 2 ширхэг |
Ванилийн сахар эсвэл ванилийн дусал | 1 ц/х |
Давс | бага зэрэг (Хэрвээ илүү зөөлөн, өтгөн болгохыг хүсвэл 1 х/х цардуул эсвэл 100 мл Болгар йогурт нэмж болно.) |
Хийх заавар
Сүүг халаах: Сүүгээ дунд зэргийн гал дээр бүлээсгэнэ (буцалгахгүй).
Өндөг ба элсэн чихэр холино: Өндөгний шарыг элсэн чихэр, ванилийн сахартай хамт хутгаж, өтгөн цайвар шар өнгөтэй болтол цохино.
Холих: Халаасан сүүг өндөгний хольц руу аажмаар хийн хутгана. Дараа нь бүгдийг буцааж савандаа хийнэ.
Шингэртэл халаах: Маш зөөлөн гал дээр байнга хутгаж өтгөртөл (ойролцоогоор 5–7 минут) халаана. Буцалгахгүй!
Хөргөх: Гал дээрээс аваад бүрэн хөргөнө, дараа нь хөргөгчинд 1 цаг амраана.
Хөлдөөх: Хөрсөн хольцыг саванд хийж хөлдөөгчинд хийнэ. 2–3 цагийн турш 30 минут тутамд гаргаж хутгаарай (мөсөн ширхэг үүсэхгүй болгоно).
.jpg&w=3840&q=75)
.jpeg&w=3840&q=75)
.jpeg&w=3840&q=75)
