Үндсэн агуулга руу шилжих
APU Dairy
ЦЭВЭР СҮҮ брэндийн лого

ЦЭВЭР СҮҮ

Монгол амссу, Хүмүүн насалсу

Бүтээгдэхүүний төрөл: 2

ЦЭВЭР СҮҮ - Монгол айл бүрийн итгэлтэй сонголт

Монголын хүнсний үйлдвэрлэлийн эхлэл суурь болж, нэгэн зууны турш уйл ажиллагаагаа тасралтгүй явуулж буй ууган үйлдвэрлэгч АПУ ХК-ийн Сүүний үйлдвэр нь 2006 онд Цэвэр сүү брэндийг Шинэ Зеландын дэвшилтэт технологиор үйлдвэрлэж эхэлсэн нь Монголын сүү үйлдвэрлэлийн шинэ үеийн эхлэл болсон юм.

Агаар, ус, салхи нэвтрүүлдэггүй тетрапак савлагаа нь бүтээгдэхүүний хэвийн нөхцөлийг удаан хадгалах боломжийг бүрдүүлж, Цэвэр сүүг Монгол орны хаана ч, ямар ч улиралд найдвартай хүргэх нөхцөлийг бий болгосон.

Өнөөдөр Цэвэр сүү брэнд нь эх орныхоо өнцөг булан бүрд байгаа айл өрх бүрийн ширээн дээр очиж, эрүүл, баялаг шимт тэжээлийг жилийн дөрвөн улирлын турш тогтмол хүргэсээр байна.