Үндсэн агуулга руу шилжих
APU Dairy
Сайн тарагтай, жимстэй өглөөний боул

Сайн тарагтай, жимстэй өглөөний боул

Тараг, жимстэй боул нь өглөөний эрүүл, амттай сонголт бөгөөд энерги, уураг, амин дэмээр баялаг.

Бэлтгэх хугацаа: 10 минут
Илчлэг: 290 ккал

Орц

Орц, найрлага

Сайн тараг

(дуртай төрлөө сонгон хэрэглээрэй) 200 мл

Овъёосон гранола

½ аяга (50 г)

Жимс

½ аяга (сонголтоор: гүзээлзгэнэ, нэрс, гадил, алим гэх мэт)

Зөгийн бал

1 хоолны халбага

Самар, үр (бүйлс, чиа, маалингын үр гэх мэт)

1 хоолны халбага

Цагаан гаа эсвэл шанцай (сонголтоор)

бага зэрэг

Хийх заавар

  1. Бэлтгэл: Жимсээ угааж жижиг хэрчинэ.

  2. Суурь: Аяга эсвэл боулдоо САЙН тараг-аа хийж түр тавина.

  3. Давхарга үүсгэх: Дээр нь гранола, жимс, самар, үрнүүдийг ээлжлэн хийнэ.

  4. Амт оруулах: Зөгийн балаар дээрээс нь жигд дусааж, хүсвэл бага зэрэг шанцай цацна.

  5. Шууд хэрэглэнэ: Хүйтнээр хэрэглэвэл илүү сэрүүцсэн, сүүн амттай өглөөний эхлэл болно.

Танд таалагдаж магадгүй