Буцах3 сарын өмнөШИНЭ ҮЕИЙНХНИЙ СОНГОЛТ PRO+ ЛАКТОЗГҮЙ СҮҮДэлхий дээр гурван хүн тутмын нэг нь сүүн дэх чихрийг задалж чаддаггүй буюу лактоз үл тэвчих эмгэгтэй байдаг. Манай Монголчуудын хувьд ч, ялангуяа хүүхэд залуусын дунд сүү ууж чаддаггүй, харшилтай, сүү болон сүүтэй зайрмаг идсэний дараа гүйлгэдэг, мушгиулж өвддөг, дотор муухайрдаг зэрэг шалтгаанаар сүүнээс татгалздаг хэрэглэгчид олон байдаг. Гэтэл манай улс шиг эрс тэс, хатуу ширүүн уур амьсгалтай оронд өвлийн урт, хахир хаврыг эрүүл давах, дархлаагаа дэмжих хамгийн гол эх үүсвэр нь сүү, сүүн бүтээгдэхүүн юм.Харин АПУ Дэйри - Монгол сүүний үйлдвэр хэрэглэгчдийнхээ энэ асуудлыг бүрэн шийдэх лактоз агуулаагүй PRO+ сүүг дотоодын зах зээлд анх удаа худалдаанд гаргаж эхлээд байна.Лактозгүй Pro+ сүү олон хүний эрүүл мэндийн асуудлыг шийдсэн, шинэ залуу үеийнхний хүлээж, хайж байсан бүтээгдэхүүн учраас дэлгүүрийн лангуун дээр очсон даруйдаа хурдан борлогдож, эрэлт ихтэй байна.Импортын ижил нэр төрлийн бүтээгдэхүүнийг бүрэн орлох төдийгүй үнийн хувьд 50% хямд энэхүү бүтээгдэхүүн, залуу үеийг эрүүл чийрэг, эрч хүчтэй байж кальц, амин дэмийн дутагдалд орохоос бүрэн сэргийлнэ.Lactose free PRO+ сүүний тослогийн хэмжээ 3,2% бөгөөд найрлагадаа үнээний цэвэр сүү мөн лактаза агуулсан. Лактаза нь сүүний сахар буюу лактозыг задалж, биед шингэх хэлбэрт шилжүүлдэг фермент учраас биед ямар ч сөрөг нөлөө, зовуурь илрэхгүй, бүрэн шингэнэ. Энгийн сүүтэй адил шууд уухаас гадна сүүтэй цай, кофенд хэрэглэхэд тохиромжтой.Холбоотой мэдээБусад мэдээ"АПУ ДЭЙРИ" ХХК МОНГОЛ УЛСЫН ТОП 100 АЖ АХУЙН НЭГЖЭЭР ДАХИН ШАЛГАРЛАА3 сарын өмнөДЭЛХИЙД ГАЙХУУЛАХ ЧАДАМЖТАЙ АМЬД ТАРАГ, ШИНЭ СҮҮГ ҮЙЛДВЭРЛЭЖ ЭХЭЛЛЭЭ3 сарын өмнөМОНГОЛ УЛСАД БЯСЛАГНЫ ҮЙЛДВЭР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ3 сарын өмнө