.jpeg&w=3840&q=75)
ӨРӨМ
Өрөмийг хийхдээ сүүгээ дунд зэргийн гал дээр бүлээсгээд хэт халалгүй, аажмаар шахаж өтгөрүүлнэ.
Орц
Орц, найрлага
Орц / Найрлага | Хэмжээ |
|---|---|
Их нүүдэл сүү | 3 литр тагтай таваг эсвэл өргөн амтай сав – 1 ширхэг |
Хийх заавар
“Их Нүүдэл” сүүгээ цэвэрхэн тогоонд хийж сүүгээ хөөрүүлнэ. Галыг багасгаж олон дахин самарч сайтар нягт хөөсрүүлнэ.
Буцалсан сүүг 25–30°C орчим хүртэл хөргөнө. Хөөсийг жигд тараагаад, биежиж нимгэн хальс үүстэл зуухан дээрээ 60 минут орчим байлгана. Хөөс бууж жигд нимгэн бүрхүүл үүсмэгц хөдөлгөөнгүй тавьж бэхжүүлнэ. Хэт халуун байвал өрөм нь тослоггүй, хэт хүйтэн байвал тогтож хатуурахгүй тул тохиромжтой хэмийг барих нь чухал.
Хөргөсөн сүүг өрөөний хэмд 8–12 цаг орчим тавьж хөдөлгөөнгүй байлгана. (Шөнө тавьбал өглөө сайхан шаргал өрөм тогтсон байна.)
Сүүний гадаргууд тогтсон өрмийг болгоомжтой халбагаар хуулж авна. Хэрэв хадгалах бол сэрүүн газар тавьж бага зэрэг хатааж болно.

.jpg&w=3840&q=75)
.jpeg&w=3840&q=75)
