Үндсэн агуулга руу шилжих
APU Dairy
ХОНИН НУГА брэндийн лого

ХОНИН НУГА

Байгалиас таны ширээнд

Бүтээгдэхүүний төрөл: 3

АПУ ДЭЙРИ Монгол сүүний үйлдвэр нь чанар, уламжлалыг мөнхөд эрхэмлэдэг тул Монгол үнээний 100% цэвэр сүүгээр хийсэн, органик, амин дэмээр баялаг Европ стандартын эрүүл бяслагийг эх орондоо 2023 оноос үйлдвэрлэж эхлэсэн. Ингэхдээ үржил шимээр баялаг Сэлэнгэ аймгийн Мандал сумыг онцгойлон сонгон Монгол бяслагны үйлдвэрээ байгуулсан билээ. Монгол бяслагны үйлдвэрийн бяслаг урлаачид болон бүхий л ажилчид олон зууны туршид уламжлагдан ирсэн уламжлалт аргыг Европ технологитой хослуулан бяслаг хийх үйл явцын үе шат бүрд өөрсдийн туршлага, хайраа зарцуулан урласан. 

“Honin Nuga” брэндийн бяслаг нь амин болон тосны хүчил, A, D, B12, K2 амин дэм, кальци, фосфор, кали, магни, цайр зэрэг хүний биед нэн чухал шимт бодисуудаар баялаг ба бодисын солилцоог сайжруулан дархлааг дэмждэг онцлогтой. Одоогоор моцарелла, гоуда, чеддар гэсэн 3 төрөлтэйгөөр хэрэглэгчдэд хүрч байна.