.png&w=3840&q=75)
Монголчууд XIII зуунд “ИХ НҮҮДЭЛ”-ээр үлэмж тэлэв. Энэ бол цагаан идээг хамгийн ихээр хэрэглэдэг үндэстний тэлэлт байсан юм. Нүүдэлчдийн сүү, цагаан идээний ул мөр дэлхийд тархсан тэрхүү гайхам түүхийг бэлгэдэн дурсаж бид илүү тослог сүүгээ “ИХ НҮҮДЭЛ” хэмээв.
Үйлдвэрийн бусад сүү нь өндөр даралтаар боловсруулагддаг тул тосны бөмбөлөг жижгэрч, цөцгий ялгардаггүй. Харин “Их Нүүдэл” сүү нь энэ шатгүйгээр үйлдвэрлэгддэг учраас сүү хөөрөх үед тос нь байгалийн жамаараа хөвж, өрөм тогтох боломжтой юм.
Их Нүүдэл сүү нь Монгол ээжүүдийн уламжлалт сүү хөөрүүлэх соёлыг сэргээсэн, өрөм загсааж болдог 3.4% тослогтой байгалийн бүтцээр нь хадгалсан сүү бөгөөд Нүүдэлчдийн соёл, тэр дундаа Монгол ахуйд гүн шингэсэн сүүн хэрэглээг орчин үеийн хэлбэрт нийцүүлж дахин амьдруулсан бүтээгдэхүүн юм.
