
Ааруултай амтат шейк
Хүүхдэд зориулж хийх бол мөсний оронд хөргөсөн сүү ашиглавал тохиромжтой.
Ingredients
Орц, найрлага
Дээж сүү | 300 мл |
Дээж ааруул | 3–4 халбага (боломжтой бол зөөлрүүлсэн эсвэл жижиглэсэн) |
Зөгийн бал | 1 хоолны халбага (амтаа харж тохируулна) |
Банана | ½–1 ширхэг (илүү өтгөн, амтлаг болгоно) |
Мөс | 3–4 ширхэг (эсвэл хөргөсөн сүү) |
Ваниль эсвэл цөцгийн үнэрт охь | ½ цайны халбага (сонголтоор) |
Нэмэлтээр өөрийн хүссэн амтны жимсийг нэмэх боломжтой. |
Instructions
Ааруулыг буцалсан бүлээн сүүгээр 5–10 минут дэвтээж зөөлрүүлнэ.
Дараа нь бүх орцоо (сүү, ааруул, банана, зөгийн бал, мөс, ваниль) хамтад нь блендерт хийж 30–40 секунд өтгөн болтол хутгана. Хэрвээ илүү шингэн болгохыг хүсвэл бага зэрэг сүү нэмнэ.
Бэлэн болсон shake-ээ шилэн аягандаа хийгээд дээр нь жижиглэсэн ааруул, банана эсвэл халбага зөгийн бал нэмж чимэглээрэй.
.jpg&w=3840&q=75)
.jpeg&w=3840&q=75)
.jpeg&w=3840&q=75)
.jpeg&w=3840&q=75)