Skip to main content
APU Dairy

Introduction

АПУ ДЭЙРИ ХХК-ийн Сүү бэлтгэлийн алба нь 400-450 км тойрогт орших 5 аймгийн 22 сум, Улаанбаатар хотын 4 байршил дахь нийт 34 Сүү цуглуулах төвөөрөө дамжуулан, 1800 гаруй малчид, фермерүүдээс чанарын шаардлага хангасан шингэн сүүг дөрвөн улирлын турш тасралтгүй бэлтгэн нийлүүлж байна.

UQKNC3YkP4rXvSRUSawIOGenerated image 1 (1).png

Where we source our milk

See on the map the regions that regularly supply us with milk that meets our quality standards.

Hover over or tap a red province to see the distance.

Тогтвортой сүүний хангамж

Сүүний кластер ферм төсөл

Улирлын хамааралтай сүүний хомсдолыг бууруулж, үйлдвэрлэлийг тогтвортой байлгах зорилгоор “Сүүний кластер ферм” төслийг хэрэгжүүлж байна.

4сум

Хамрах хүрээ

Төв аймагт

Кластер фермийн төсөл хэрэгжиж буй төвлөрсөн бүс.

Төв аймагт — photo
1200зогсоол

Фермийн хүчин чадал

Иж бүрэн ферм

Үхрийн зогсоол бүхий орчин үеийн цогц шийдэл.

Иж бүрэн ферм — photo
40+фермер

Түншлэлийн сүлжээ

Хамтын ажиллагаа

Тогтвортой нийлүүлэлтийн төлөө хамтран ажиллаж байна.

Хамтын ажиллагаа — photo

How does milk
reach your hands?

  1. Сүү цуглуулалт

    Өглөө бүр 06:00 цагт үйлдвэрийн тусгай зориулалтын сүүний машинууд Улаанбаатар хотоос хөдөлж, 200-400 км радиуст байрлах гэрээт малчид, фермерүүдээс сүү цуглуулна.

  2. Малчдын бэлтгэл

    АПУ ДЭЙРИ Монгол сүүний үйлдвэрийн гэрээт малчид, саальчид өглөө эртлэн босож, үнээгээ саан шинэхэн сүүгээ стандартын дагуу бэлтгэн, сүүний машинд хүлээлгэн өгнө.

  3. Анхан шатны шинжилгээ

    Сүүний машинтай хамт мэргэшсэн лаборант ажиллаж, савтай сүү бүрээс дээж авч газар дээр нь чанар, аюулгүй байдлын анхан шатны шинжилгээ хийнэ.

  4. Хөргөлттэй тээвэрлэлт

    Чанарын шаардлага хангасан сүүг зориулалтын хөргөлттэй машинд соруулан авч АПУ ДЭЙРИ Монгол сүүний үйлдвэр лүү тээвэрлэнэ.

  5. Давтан хяналт (үйлдвэр дээр)

    Үйлдвэрт ирсэн сүүг хүлээн авах хэсэгт дахин нарийвчилсан шинжилгээнд хамруулж, стандарт шаардлага хангаж буй эсэхийг баталгаажуулна.

  6. Чанарын нарийвчилсан хяналт

    Сүүг хүлээн авснаас эхлээд эцсийн бүтээгдэхүүн болох хүртэлх бүх үе шатанд хими, микробиологийн нийт 20 төрлийн шинжилгээ хийгддэг.

  7. Үйлдвэрлэлийн 11 шат дамжлага

    Баталгаажсан сүү нь дараах үндсэн дамжлагуудаар боловсруулагдана:

    • шүүх, цэвэршүүлэх

    • стандартчлах

    • тослог тохируулах

    • пастеризаци

    • хөргөлт

  8. Сав баглаа боодол

    Орчин үеийн бүрэн автомат савлах төхөөрөмжөөр аюулгүй ариун нөхцөлд савлаж, хэрэглэгчдэд хүрэхэд бэлэн болно.

  9. Түгээлт

    Савласан бэлэн бүтээгдэхүүнийг түгээлтийн сүлжээгээр дамжуулан дэлгүүр, худалдааны цэгүүдэд хүргэнэ.

Herder stories

2024 оны Улсын аварга фермер Ш.Мөнхтулга

2024 оны Улсын аварга фермер Ш.Мөнхтулга

“Найзуудтайгаа яриад өнгөрсөн инээдтэй яриа… Миний амьдралыг бүхэлд нь өөрчилнө гэж хэн санах вэ.”