Skip to main content
APU Dairy
Back

САФФРОН ЦЭЦГИЙН ОРЦТОЙ, ОНЦГОЙ СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭЖ ЭХЭЛЛЭЭ

САФФРОН ЦЭЦГИЙН ОРЦТОЙ, ОНЦГОЙ СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭЖ ЭХЭЛЛЭЭ

“Улаан алт” хэмээн нэрлэгддэг саффрон буюу гүргэм цэцгийг МЭӨ 7-р зуунаас эхлэн газар дундын тэнгис болон Азийн улс орнуудад байгалийн анагаах хүчтэй ховор орц хэмээн хоол хүнсэндээ хэрэглэж иржээ. Уг орц нь онцгой амт, үнэртэйгээс гадна бие махбод, сэтгэл зүйн эрүүл мэндэд ашиг тустай тул өдгөө олон нэр төрлийн бүтээгдэхүүнд өөр, өөр үнэ цэнийг бий болгосоор байна.

Саффрон цэцгээс зөвхөн дохиурыг нь ашигладаг тул одоог хүртэл дохиурыг нь гэмтээхгүйн тулд гараар түүдэг байна. Нэг цэцэг нь ердөө 2-3хан ширхэг дохиуртай бөгөөд 160-180 мянган цэцгээс 1 килограмм саффроныг гарган авдаг. Тийм ч учраас энэхүү цэцэг нь дэлхий дахинаа үнэтэй түүхий эдийн нэгд яах аргагүй тооцогддог байна.

Саффрон цэцгийг дэлхий даяар хоол хүнс, уух зүйлс, гоо сайхны бүтээгдэхүүндээ орц найрлага, амтлагч болгон ашиглахаас гадна эрүүл мэндийн чиглэлээр ч ашигладаг байна. Энэхүү цэцэг нь хүчтэй антиоксидант үйлчилгээтэй бөгөөд хоол хүнсэндээ тогтмол хэрэглэх нь цусны эргэлтийг сайжруулж, биеийг хоргүйжүүлэн бодисын солилцоог эрчимжүүлэх үйлчилгээтэй. Биеийн эрүүл мэндийг дэмжихээс гадна сэтгэл санааны тогтвортой байдлыг хадгалах, тайвшруулах, нойрны чанарыг дээшлүүлдэг нь судалгаагаар нотлогдсон байдаг.

By: APU Dairy LLCPublished: Updated: