
PRO+ брэнд нь АПУ Дэйри ХХК-ийн хэрэглэгчдийн хэрэгцээ, эрүүл мэндийн онцлогт нийцүүлэн, орчин үеийн дэвшилтэт технологиор бүтээсэн шинэлэг бүтээгдэхүүний цуглуулга юм. Шинэ залуу үеийн амьдралын хэмнэл, сонголтод тулгуурлан PRO+ нь амт, чанар, савлагааны шийдлээрээ зах зээлд цоо шинэ стандартыг бий болгодог.
PRO+ брэнд зах зээлд өргөн байдаггүй өвөрмөц амтуудыг анхлан танилцуулсан бөгөөд кокос, кофе, лаймны амттай Болгар тараг, мөн саффрон цэцгийн найрлагатай эрүүл мэндийн сүү, лактоз үл тэвчилттэй хэрэглэгчдэд зориулсан лактозгүй сүү зэрэг онцгой бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчдэд хүргэж байна. Healthy Milk болон Болгар тараг бүтээгдэхүүнүүд нь амт, чанарын өндөр шалгууртай “Superior Taste Award 2025” шагналыг хүртсэн нь PRO+ брэндийн инноваци, чанарын үнэлэмжийг улам бататгасан юм.
PRO+ нь зөвхөн бүтээгдэхүүн төдий бус залуусын эрүүл зөв хооллолт, идэвхтэй хөдөлгөөн, эрч хүчтэй амьдралын хэв маягийг дэмжигч брэнд юм.
