
APU Dairy Монгол сүүний үйлдвэр нь БНСУ-ын PINKFONG компанийн алдарт BabyShark брэндийн албан ёсны эрхийг авч, Монголын хүүхэд багачуудын хэрэгцээ, эрүүл өсөлт хөгжилд тусгайлан зориулагдсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн хүргэж байна.
BabyShark брэндийн сүү, жүүс нь нэмэлт сахаргүй, харин чихэрлэг амтыг нь байгалийн гаралтай Стевиа ургамлын ханднаас гарган авдаг. Стевиа нь калоригүй, сахараас 250–300 дахин илүү чихэрлэг боловч цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлдэггүй, шүд цооролт үүсгэдэггүй, бүх насныханд аюулгүй гэсэн давуу талтай байгалийн гаралтай амт оруулагч юм.
Эрүүл мэнддээ анхаардаг, хүүхдүүдийн амин дэмийн хэрэгцээг нэмэгдүүлэхийг хүсдэг эцэг эхчүүдийн гол сонголт болох BabyShark брэнд нь хүүхдүүдийн хамгийн хайртай амтуудыг илүү эрүүл, шим тэжээлтэй хэлбэрээр санал болгодог. Ингэхдээ хүүхдийн оюун ухаан, дархлаа, өсөлт хөгжлийг дэмжих амин дэм, эрдэс болох омега-3, витамин В, Д, кальци зэргээр баяжуулсан бөгөөд одоогоор тус брэндийн 4 төрлийн амтат сүү, 2 төрлийн жүүс хэрэглэгчдийн хүртээл болоод байна.
