Skip to main content
APU Dairy
МОНГОЛ logo

МОНГОЛ

Монгол амссу, Хүмүүн насалсу

Product types: 2

Монголчууд бид сүү, сүүн бүтээгдэхүүнийг эрт үеэсээ үеийн үед өдөр тутамдаа хэрэглэн ирсэн бөгөөд сүүг алтнаас илүү эрхэмлэхээс гадна сайн сайхан бүхнийг сүүтэй зүйрлэдэг билээ. Сүү сүүн бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа хэрэглэснээр эрт үеэсээ яс сийрэг, шүд цагаан, эрч хүч бяр тэнхээ сайтай болдог гэж үздэг. Орчин цагт амьдралын хэв маяг өөрчлөгдсөнтэй холбоотойгоор шинэ үеийн залуусын сүүний хэрэглээ буураад байгаа юм.  Залуу үеийнхэндээ энэхүү өв уламжлалаа өвлүүлж, монгол бахархал, тал нутгийг санагдуулам гайхам амтыг сүүгээр дамжуулан хүргэхээр Үндэсний МОНГОЛ СҮҮ /тараг/ мэндэлсэн билээ.

Монгол сүү нь энгийн сүүнээс уураг аминдэмээр /кальци, D аминдэмээр нэмж баяжуулсан/ баялаг буюу 3.8%-ийн тослогтой бол Монгол тараг нь 3.2%-ийн тослогтой баялаг сүүн бүтээгдэхүүн юм.