“СҮҮ” ХӨТӨЛБӨР НИЙСЛЭЛ ДАЯАР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

Хүүхдийн эрүүл өсөлт хөгжилд чиглэсэн бодлого олон улсад түгээмэл хэрэгждэг. Монгол Улс ч энэ чиглэлд бодлогын арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлж байгаагийн нэг нь ЗГ-ын 2024-2028 оны хөтөлбөр, Нийслэлийн хөгжлийн төлөвлөгөөний хүрээнд эхэлсэн “Сүү” хөтөлбөр юм.
Тус хөтөлбөр нь бага ангийн сурагчдын кальци, D амин дэмийн дутагдлыг бууруулах, өсөлт хөгжил, дархлааг дэмжих зорилготой. Хөтөлбөрийн хүрээнд АПУ Дэйри компани D амин дэмээр баяжуулсан “Сайн” сүүгээр 2024–2025 онд нийслэлийн 25 сургуулийн 38 мянга гаруй сурагчийг хангаад байна.
2026 оноос хөтөлбөрийн хамрах хүрээ тэлж, нийслэлийн 1-5-р ангийн 186 мянган сурагчид 7 хоногт 3 удаа сүү хэрэглэхээр төлөвлөгдөж байгаа бөгөөд хувийн хэвшлийн оролцоо ч үргэлжилж буй. Мөн АПУ Дэйри компани “Сайн” сүүг сургуулиудад зах зээлийн үнээс 30%-40% доогуур буюу ₮1,350-өөр нийлүүлж байгаа нь хүүхдийн эрүүл мэндэд чиглэсэн бодит дэмжлэгт тооцогдож байна.


