Хамрах хүрээ
Төв аймагт
Кластер фермийн төсөл хэрэгжиж буй төвлөрсөн бүс.

АПУ ДЭЙРИ ХХК-ийн Сүү бэлтгэлийн алба нь 400-450 км тойрогт орших 5 аймгийн 22 сум, Улаанбаатар хотын 4 байршил дахь нийт 34 Сүү цуглуулах төвөөрөө дамжуулан, 1800 гаруй малчид, фермерүүдээс чанарын шаардлага хангасан шингэн сүүг дөрвөн улирлын турш тасралтгүй бэлтгэн нийлүүлж байна.
.png&w=3840&q=75)
Чанарын шаардлага хангасан сүүг тогтмол бэлтгэн нийлүүлдэг бүсүүдийг газрын зургаас харна уу.
Улаан аймаг дээр хулганаа байрлуулах эсвэл товшиж зайг харна уу.
Улирлын хамааралтай сүүний хомсдолыг бууруулж, үйлдвэрлэлийг тогтвортой байлгах зорилгоор “Сүүний кластер ферм” төслийг хэрэгжүүлж байна.
Хамрах хүрээ
Кластер фермийн төсөл хэрэгжиж буй төвлөрсөн бүс.

Фермийн хүчин чадал
Үхрийн зогсоол бүхий орчин үеийн цогц шийдэл.

Түншлэлийн сүлжээ
Тогтвортой нийлүүлэлтийн төлөө хамтран ажиллаж байна.

Өглөө бүр 06:00 цагт үйлдвэрийн тусгай зориулалтын сүүний машинууд Улаанбаатар хотоос хөдөлж, 200-400 км радиуст байрлах гэрээт малчид, фермерүүдээс сүү цуглуулна.
АПУ ДЭЙРИ Монгол сүүний үйлдвэрийн гэрээт малчид, саальчид өглөө эртлэн босож, үнээгээ саан шинэхэн сүүгээ стандартын дагуу бэлтгэн, сүүний машинд хүлээлгэн өгнө.
Сүүний машинтай хамт мэргэшсэн лаборант ажиллаж, савтай сүү бүрээс дээж авч газар дээр нь чанар, аюулгүй байдлын анхан шатны шинжилгээ хийнэ.
Чанарын шаардлага хангасан сүүг зориулалтын хөргөлттэй машинд соруулан авч АПУ ДЭЙРИ Монгол сүүний үйлдвэр лүү тээвэрлэнэ.
Үйлдвэрт ирсэн сүүг хүлээн авах хэсэгт дахин нарийвчилсан шинжилгээнд хамруулж, стандарт шаардлага хангаж буй эсэхийг баталгаажуулна.
Сүүг хүлээн авснаас эхлээд эцсийн бүтээгдэхүүн болох хүртэлх бүх үе шатанд хими, микробиологийн нийт 20 төрлийн шинжилгээ хийгддэг.
Баталгаажсан сүү нь дараах үндсэн дамжлагуудаар боловсруулагдана:
шүүх, цэвэршүүлэх
стандартчлах
тослог тохируулах
пастеризаци
хөргөлт
Орчин үеийн бүрэн автомат савлах төхөөрөмжөөр аюулгүй ариун нөхцөлд савлаж, хэрэглэгчдэд хүрэхэд бэлэн болно.
Савласан бэлэн бүтээгдэхүүнийг түгээлтийн сүлжээгээр дамжуулан дэлгүүр, худалдааны цэгүүдэд хүргэнэ.
