Сүү худалдан авах тогтолцоо

АПУ Дэйри ХХК нь Төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран сүүний гарал үүслийн баталгаажуулалт, эрүүл ахуйн баталгаажуулалтын системийг нэвтрүүлсэн болно.  Бид зөөврийн сүүний анализаторуудыг (2019 он) таблетуудтайгаа (2020) холбож,  сүү хүлээн авах үеийн шаардлагатай мэдээллийг агуулсан програмыг суулган ашиглаж байгаа ба цаашид  хэрэглэгчдийг ил тод мэдээллээр хангах, тухайн бүтээгдэхүүнийг ашигласан түүхий сүүний гарал үүсэл, саальтай малын эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан эсэх,  бэлчээрийн эрүүл ахуйн байдал зэрэг мэдээллийг цогц байдлаар хүргэх боломжыг бүрдүүлэн  ажиллаж байна.

Швецарийн хөгжлийн сангийн Ногоон алт төслийн дэмжлэгтэйгээр төрийн санхүүжилтээр бүх суурь мэдээллүүдийг нь бий болгосон байгаа сүү бэлтгэн нийлүүлэлтийн загвар ашиглаж байна.

  • Сүү нийлүүлдэг 1200 гаруй малчид – Бүгд А дансны бүртгэлтэй
  • Малын эмч нар  малчдын нэр дээр бүртгэлтэй малыг насаар нь ангилж, тухайн амьтанд үзүүлж буй үйлчилгээг баталгаажуулан,  http://responsiblenomads6greenmongolia.mn вэбсайтад бүртгүүлж, мал эмнэлэгийн үйлчилгээ үзүүлэх бүртээ эмийн хэрэглээ авсан малын мэдээлэл оруулж саалинд оруулахгүй хязгаарлах үүрэгтэй
  •  АПУ Дэйри ХХК-ны ажилтнууд сүү цуглуулах байгууламжид зөөврийн туршилтын хэрэгслийг ашиглан худалдан авалтын бүртгэлийг худалдан авсан сүүний чанарын үзүүлэлтүүдийн хамт цахим хэлбэрээр цуглуулна.
  • Малчдаас хүлээн авсан түүхий сүүг  АПУ Дэйри үйлдвэрт боловсруулан хэрэглэгчдэд хүргэх хүртэлхи шат дамжлагын тусдаа бүртгэлийг боловсруулж, түүнийг Монголын мал аж ахуйн түүхий эдийн хангамжийн эргэлтийн системд холбоно
  • АПУ Дэйри ХХК нь харилцагч  малчдын профайлыг бий болгож, оролцогчид сүү худалдан авах, түүхий эдийн бүртгэлийг ашиглан төлбөрийн гүйлгээ илүү шуурхай хийх боломжийг олгоно
  • Холбогдох тайлан нь тайлангийн маягтаа бүрэн дэлгэрэнгүйгээр ашиглах боломжийг олгоно
  • Сав баглаа боодол дээр тухайн бүтээгдэхүүний мэдээлэл тодорхой, гарал үүслийг мөшгиж харах боломжтой кодыг хэвлэнэ
  • Энэ нь хүнсний аюулгүй байдлыг хангасан бүтээгдэхүүний тухайг бүрэн  мэдэгдэлийг  хэрэглэгчдэд олгох боломж болно

Хөдөө аж ахуйн яамны харьяа Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны үйлдвэрлэлийг хөгжүүлэх төв

Аймгийн Мал эмнэлгийн газар, Сумын мал эмнэлгийн газар, мал эмнэлгийн үйлчилгээний ангиуд

Улсын мал эмнэлгийн ерөнхий газар

Монголын Бэлчээрийн Нэгдсэн Холбоо ТББ

Түүхий сүү нийлүүлэгч нар

Дижитал Медик ХХК

АПУ Дэйри ХХК