Аюулгүй ажиллагаа
Cүүн, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл-д ажиллагсдын заавал баримтлах эрүүл ахуйн 12 дүрэм
Ажилд ирсэн даруй гадуур гутал, хувцсаа сольж ажлын хувцас, гутлыг бүрэн өмсөнө. Үс ил гарахааргүй далдалсан малгай өмссөн байна.
Үйлдвэрлэлийн байр руу нэвтрэхдээ гар, гутлын улыг ариутган агаарын шүршүүрээр дамжиж орно
Гараа дараах тохиолдлуудад гар угаах зааврын дагуу зөв, гүйцэт угааж ариутгана. Ариун цэврийн өрөө ороод гарсаны дараа, ажил эхлэхийн өмнө, ажлаас түр хөндийрөөд эхлэх бүр.
Эрүүл ахуйн зэрэглэл ахьсан бүст нэвтэрч байгаа тохиолдолд улавч давхарлаж өмсөнө.
Ил задгай бүтээгдэхүүнтэй харьцахдаа нэг удаагийн бээлий, амны хаалт заавал хэрэглэнэ.
Гар болон биеийн бусад хэсэгт ил шарх гарсан тохиолдолд тод өнгийн шархны лентээр ороож, далдалсан байна.
Үйлдвэрлэлийн байранд ээмэг, бөгж, хүзүүний зүүлт, цаг зүүх болон бусад жижиг зүйлсийг ажлын хувцасны халаасандхийх, ажлын цагаар гар утсаар ярих, тоглох, ажлын хувцасны товч тасарсан болон бусад тохиолдолд сүлбээрэн зүү, энгэрийн зүүлт, бусад зүйлсээр торгоохыг хориглоно.
Ажиллах үедээ хумсаа урт ургуулж, будахыг хориглоно. Хумсны завсрыг байнга цэвэр байлгана.
Ажлын байранд хоол идэх, шугаман дээрээс бүтээгдэхүүн авч уух, идэхийг хориглоно.
Ариун цэврийн өрөөнд орохдоо ажлын хувцас, гутлаа заавал солино.
Ажлын хувцастай гадагш гарахыг хориглоно.
Халдварт өвчнөөр өөрөө эсвэл гэр бүлийн гишүүн нь өвчилсөн, ажилтан өөрөө хоолой нь өвдөж идээлсэн, амны хөндийд нь ямар нэг идээт үрэвсэл үүссэн, өвчний улмаас нус, нулимс, чихнээс булаг эсвэл идээтэй болон идээгүй шингэн гоожиж байгаа бол өвчнөө бүрэн эмчлүүлж, хариуцсан эмчээс эрүүл болсон гэдгийг баталсан магадлагаа авчирсан тохиолдолд үйлдвэрлэлд ажиллахыг зөвшөөрнө.