Өрөм(шанзтай)

Манай хамт олон монгол үндэстний эрт дээр үеэс хүнсэндээ хэрэглэж ирсэн цагаан идээний нэг болох “өрөм “ үйлдвэрлэлийн уламжлалт аргыг орчин үеийн дэвшилтэт технологитой хослуулан үйлдвэрийн аргаар гаргах технологийг амжилттай нэвтрүүллээ.Одоогоор бид хоногт 108 тогоо өрөм гаргах боломжтой болсон. Уламжлалт аргаар 1.5 – 2 тн сүүнээс 108 тогоо өрмийг зөвхөн сүү сааль элбэг зуны улиралд авдаг байсан бол бид аль ч улиралд үйлдвэрлэх боломжтой болсон нь давуу юм.

Итгэмжлэгдсэн лабораторийн 24 цагийн хяналттай.

Өрөмний түүхий эд болох шингэн сүүнд физик-химийн 9, микробиологийн 8 төрлийн шинжилгээ хийгдэж, шаардлага хангасан сүүгээр үйлдвэрлэл явуулдаг.

Олон улсын чанарын стандарт, HACCP тогтолцоо нэвтрүүлсэн үйлдвэрт үйлдвэрлэдэг гээд бусад гадуур зарагддаг өрөмнөөс давуу талууд олон.