Хүрээлэн буй орчин

Бид шингэн хүнсний салбарт манлайлагч үндэсний компанийн хувьд олон улсын жишигт нийцсэн Европын холбооны өндөр хөгжилтэй улс орнуудын байгаль орчинд ээлтэй, эрчим хүч, ус зарцуулалт багатай, сүүлийн үеийн өндөр үр ашиг бүхий техник технологиудыг нэвтрүүлэн байгаль орчинд үзүүлэх нөлөө, ул мөрөө аль болох бага байлгахыг бүхий л чиглэлд эрмэлзэн ажилладаг.
APU компани нь өөрийн үйлдвэрлэл болон бүхий л үйл ажиллагаандаа Монгол Улсын байгаль орчны чиглэлийн холбогдох бүхий л хууль, тогтоомж, олон улсын стандарт, шаардлагуудыг мөрдөн олон улсын хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч, харилцагч, хэрэглэгчдийнхээ хэрэгцээ, хүлээлтийг бүрэн хангахад гол анхаарлаа хандуулдаг. Бид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Байгаль орчны удирдлагын тогтолцоо ISO 14001:2004 стандартыг 2011 онд нэвтрүүлж улмаар 2017 онд ISO 14001:2015 шинэчлэгдсэн стандартын дагуу дэлхийд нэр хүнд бүхий SGS группын итгэмжлэлд хамрагдан баталгаажуулсан юм.
Бид шингэн хүнсний салбарын тэргүүлэгч компанийн хувьд үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн сүлжээндээ өөрсдийн бэлтгэн нийлүүлэгч, харилцагчдаас байгаль орчны талаар илүү хариуцлагатай бодлого баримтлан хамтдаа харилцан туршлагаа солилцон тогтвортой хөгжихийг уриалан хамтран ажиллаж байна.

Усны хэрэглээ

Дэлгэрэнгүй
APU компани нь “Усны менежмент”-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлж усны зарцуулалтыг бууруулах, ус хэмнэх, саарал усыг дахин ашиглах 12 төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлснээр жилд  14 000 тонн усыг дахин ашиглаж байна

Эрчим хүчний хэрэглээ

Дэлгэрэнгүй
Бид энэ зорилтын хүрээнд олон улсын байгууллагуудтай хамтран 2004 оноос эхлэн “Цэвэр үйлдвэрлэлийн менежмент ТУУЛ-21”, “Экологийн үр ашиг ба тогтвортой хөгжил”, “Эрчим хүч, дулааны алдагдлыг бууруулах” зэрэг олон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж эрчим хүчний зарцуулалтыг бууруулах, дулааны алдагдлыг багасгах тоног төхөөрөмж, техник технологид томоохон хөрөнгө оруулалтуудыг хийж байна.

Уурын хэрэглээ

Дэлгэрэнгүй
Үйлдвэрлэлийн нэрэх, чанах дамжлага нь уурын хүчтэй даралтаас хамаардаг тул ус болон эрчим хүчний зарцуулалт өндөр байдаг. Иймээс бид үйлдвэрлэлийн шат дамжлага бүрт уурын даралтын ашиглалтыг хянаж 2013 онд уурын даралтыг 3000кПа-аар хэмнэсэн.

Хаягдал

Дэлгэрэнгүй
Бид эх орныхоо зах зээлд бүтээгдэхүүн үйлдвэрлэн нийлүүлж байгаа үндэсний үйлдвэрлэгч компанийхаа хувьд байгаль орчин болон нийгмийн хариуцлагадаа анхаарч Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот 21 аймгийн 3000 гаруй хоёрдогч түүхий эд авах цэгээр дамжуулан 23 нэр төрлийн бүтээгдэхүүний хаягдал шил, лонхыг цуглуулан өөрийн харьяа “Депод” ХХК-д угаан ариутгаж үйлдвэрлэлийн эргэлтэнд оруулан дахин ашиглаж байна.