БРЭНДИЙН ТҮҮХ

Хан Хэнтийн уулсаар хүрээлүүлэн богширгын жиргээ анирдан өвс өвсөө дэрлэн бөхийсөн Хонин нугын хөндий газрын диваажин мэт амар амгалангийн орон билээ. Ариун тунгалаг горхи, булаг шандын усаар тэтгэгдсэн гурван голын бэлчирт орших тус хөндий нь байгалийн тэнцвэрт байдлаа хадгалсан үзэсгэлэн төгөлдөр, онгон дагшин газар гэдгээрээ алдартай. Энэ дагшин газрын усны тунгалаг, өвсний шимтэйг идээшлэн бэлчээрлэсэн малын өтгөн шаргал сүү бол эрдэс, шим тэжээлээр баялаг байгалийн гайхамшигт бэлэг. Ийм л рашаан мэт шимтэй үнэ цэнтэй түүхий эдээр бүтээгддэг тул “Honin Nuga” органик брэнд бусдаас ялгардаг.

“Honin Nuga” органик брэндийн бүтээгдэхүүнүүд нь амин болон тосны хүчил, А, D, В12, K2 аминдэм, кальци, фосфор, кали, магни, цайр зэрэг хүний биед нэн чухал шимт бодисуудаар баялаг ба гэдэсний бичил орчинд сайн нөлөө үзүүлж, бодисыг солилцоог сайжруулан дархлааг дэмждэг онцлогтой.

Ашиг шим баялаг бүтээгдэхүүнээ гарган авахын тулд Өрнө, Дорнын эртний уламжлалыг хадгалахын сацуу инноваци шингээн бид урласан. Мөн Хан Хэнтийн дархан цаазат газрын өвс, ургамлын дээдийг сорчилж, анхилуун үнэрт байгалийн амтлагчаар баяжуулж сонгодог бяслагны танил боловч гайхалтай өвөрмөц үнэр, амт бүтээн төгөлдөржүүлэн хайр шингээн бүтээсэн юм.

Бидний хайр шингээн бүтээсэн байгалийн гайхамшигт бүтээгдэхүүн “Honin Nuga” Танай гэр бүлд хайр түгээн хүрэх болтугай!

Honin NugaЕртөнцийн Диваажингаас Дээжилсэн Төгөлдөр Амт

Хонин нуга брэнд

Монголын бяслагны зах зээлийн 80% нь аналог буюу processed” бяслаг эзэлж байна. Тиймээс зах зээлд органик бяслагийн орон зай маш ихээр үгүйлэгдэж байгаа нь эндээс харагдаж байна.

Зах зээлд дийлэнх хувийг эзэлж буй аналог бяслаг нь урт хугацаандаа хүний биед сөрөг нөлөөтэй бол АПУ ДЭЙРИ ХХК-ийн Хонин нуга брэнд нь натурал бяслагийн зах зээл дээр тоглолт хийн хүний биед хэрэгтэй амин дэм бүхий эрүүл, органик бяслагийг нийлүүлнэ.