Фермерүүдийн дэмжих хөтөлбөр

Кластер фермийн үр ашиг

АПУ Дэйри компани 2018 оноос эхлэн Төв аймгийн Баяндэлгэр сумын нийт 10 гаруй малчин фермерүүдийг нэгтгэсэн Европ стандартын менежмент бүхий Монголын анхны сүүний кластер фермийн үндсэн худалдан авагчаар ажиллаж байна. Ингэснээр фермээс сүүгээ жилийн дөрвөн улиралд тогтвортой үнээр бэлтгэн нийлүүлж, улмаар улирлын хамааралтай шингэн сүүний нийлүүлэлт тогтворжиж эхлээд байгаа юм.
Орчин үеийн менежмент бүхий сүүний кластер ферм нь автомат саалтуур, тэжээл холигч, сүү хадгалах танк зэрэг тоног төхөөрөмж бүхий үнээний байр, гүний худаг, 10 га хэмжээтэй тэжээл тариалах талбай зэрэг олон нэгдмэл хэсгээс бүрддэг. Малчид кластер менежментийн дагуу нэгдсэн нөөц ашиглалттай болсноор сүүний гарц, нийлүүлэлтийн үр ашиг нэмэгддэг. Монгол дахь кластер фермийн онцлог нь сүүний чиглэлийн эрүүл үнээг бэлчээр болон фермийн хосолсон маллагаагаар арчлах явдал юм.

Харилцагчдаа Дэмжих хөтөлбөр

Бид бэлтгэн нийлүүлэгчидээ жил бүр хүлээн авч шилдэг бэлтгэн нийүүлэгчийг шагнаж урамшуулдаг.

Хагас жилд нэг удаа Малчдыг дэмжсэн уралдаант хөтөлбөр зохион байгуулж идэвхижүүлдэг

Өвлийн хүнд цагт малын тэжээлээр хангаж, хавар намрын цагт урьдчилгаа мөнгөн туслалцаа үзүүлдэг билээ.

Play Video