Чанарын удирдлага

APU Дэйри ХХК нь ISO 9001 Чанарын удирдлагын тогтолцоо болон ISO 22000, FSSC 22000 Хүнсний аюулгүй байдлын тогтолцооны баталгаажуулалтын стандартуудыг хамтад нь нэвтрүүлсэн Монголын анхны сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани юм.
Бид үйл ажиллагаандаа чанар, хүнсний аюулгүй байдлын дараах бодлогыг баримтлан хууль эрх зүйн болон хэрэглэгчийн шаардлагад бүрэн нийцсэн, хүнсний аюулгүй байдлыг 100 хувь хангасан, дээд зэргийн чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэнэ. Хүнс үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд FSSC 22000:V4, ISO 9001:2016 стандартуудын шаардлагад нийцүүлэн хөгжүүлж, байнгын сайжруулалтыг хангана.

ЛАБОРАТОРИ

Бид бүтээгдэхүүнийг зохион бүтээхээс эхлээд түүхий эд материалыг хүлээн авах, хадгалах, эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн түгээлтэд гаргах хүртэлх бүхий л шатанд сорилт, шинжилгээ, туршилт, баталгаажуулалтанд хяналт тавьж ажилладаг.
Манай итгэмжлэгдсэн лаборатори нь олон улсын стандартын байгууллагаас баталсан стандарт, дүрэм, журам, шинжилгээний арга аргачлал, норматив техникийн баримт бичгүүд болон ISO/IEC 17025:2017 стандартыг мөрдлөг болгон үйлдвэрлэлд орж буй үндсэн болон туслах түүхий эд материал, хагас боловсруулсан болон бэлэн бүтээгдэхүүнд мэдрэхүй эрхтний, микробиологи, физик-химийн шинжилгээг үнэн зөв хийж, стандарт шаардлага хангасан, чанартай бүтээгдэхүүн гаргахад, технологийн дамжлага бүрт хяналт тавьдаг.
Манай компани үндсэн 2 лабораторитой бөгөөд лабораториуд нь Олон улсын Сорилтын лабораториудын чадавхид тавих ерөнхий шаардлага ISO/IEC 17025:2017 стандартыг хангасан олон улсад лабораторийн тоног төхөөрөмжөөр тэргүүлэгч Герман, Австри, Дани, ОХУ-ын орчин үеийн шилдэг, өндөр мэдрэмжит тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон.