Бэлтгэн нийлүүлэгчид

Сүү, цагаан идээ нь Монголчууд бидний өнө эртнээс үе дамжин уламжилсан нүүдэлчин соёлын нэгэн өв, мал аж ахуйн гол бүтээгдэхүүний нэг, монгол хүний өдөр тутмын хэрэглээ билээ. Эрт үеэс монголчуудын хоол хүнсний үндсэн хэрэглээг сүү, цагаан идээ дангаараа бүрдүүлж ирсэн тухай олон түүхэн эх сурвалжид тэмдэглэжээ.
Энэхүү уламжлалыг орчин үед гээлгүй хадгалан өвлүүлэх, өнөөгийн амьдралын хэв маягт тохирсон зохистой хэрэглээг бий болгох нь үйлдвэрлэгч бидний өмнө тавигдсан чухал үүрэг, хариуцлагын нэг болжээ. Энэхүү хариуцлагыг нэр төртэй биелүүлэхийн тулд зуны цагт малчдаас сүүг тогтмол авч, өвлийн цагт фермерийн аж ахуйг түшиглэн ажиллаж байна.
Тогтвортой үнээр бэлтгэн нийлүүлэгч болсон малчид, фермерүүд маань чанарын стандартын талаарх заавар, зөвлөмжийн дагуу сүү саалийг шуурхай бэлтгэн нийлүүлдэг. Бид бэлтгэн нийлүүлэгч тус бүрээс худалдан авах сүүний хэмжээнд хязгаар тогтоодоггүй тул малчдын дунд сүүний гарц, чанар, малын тоо толгойг өсгөх сонирхол жил ирэх бүр нэмэгдэж байна.
Сүү, сүүн бүтээгдэхүүний худалдан авалт нэмэгдэж, эрэлт өсөхийн хэрээр малчид маань өглөө бүр сүү саалиндаа шамдаж, малынхаа эрүүл ахуйд анхаарахын зэрэгцээ, тогтвортой нийлүүлэгч болох тэдний хүсэл, сонирхол нэмэгдэж, эрч хүч урам зориг нь ундрах болжээ.

Харилцагчид чиглэсэн үйл ажиллагаа

Play Video
Бид Монгол улсын сүү боловсруулах салбарт тулгарч буй асуудал ба шийдэл сэдвийн хүрээнд төр болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, өөрийн харилцагч малчид, фермерүүдийн хүрээнд хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд хамтын ажиллагааг тогтвортойгоор өргөжүүлэхэд чиглэсэн бодлого баримталж , бодит дэмжлэгүүдийг үзүүлсээр байна.

Үйлдвэрт сүү бэлтгэн нийлүүлэх хүсэлтэй малчид, фермерүүдэд түүхий сүүний чанарын шалгуур үзүүлэлтүүд болон шинжлэх арга аргачлалын талаархи ойлголтыг өгч хамтын ажиллагааны үр ашиг, нийгэмд үзүүлэх үр нөлөөг таниулах 

Сүүний чиглэлийн үхрийн аж ахуй эрхлэгчдэд фермийн зохистой дадал хэвшлийг эхнээс нь зөв төлөвшүүлэх, зөвлөгөө өгөх ба өгүүлэх, мониторингийн төлөвлөгөөг гаргах, төлөвлөгөөний дагуу үнэлгээг тогтмол хийх, үр нөлөөг сайжруулах

Хөрөнгө оруулалтыг дэмжсэн хүүгүй зээл олгох , өвөл хаврын улиралд малын тэжээл олгохЗГ-н бодлогын  хүрээнд хэрэгжүүлж буй Өвлийн сүүний урамшуулалт хөтөлбөрийн хүрээнд малчдаас нийлүүлсэн сүүний баримт бүртгэл, төлбөр төлөлт болон татварын баталгаажуулалтын процессыг автоматжуулах асуудал дээр  төрийн байгууллагуудад шийдэл саналаа танилцуулж хамтран ажиллах

Алслагдмал хөдөө орон нутагт ашиглагдахгүй байгаа сүүний нөөцийг эргэлтэнд оруулах төслүүд хэрэгжүүлэх зэргээр шингэн сүүний дутагдалтай байдлыг арилгахад чиглэсэн цогц бодлогыг авч хэрэгжүүлж байна.

Өвлийн сүүний гарцыг нэмэгдүүлж импортын хуурай сүүний худалдан авалтыг хязгаарлах бодлого дээр төр болон төрийн бус байгууллагуудтай хамтран малчид фермерүүдээ дэмжиж ажиллах

Кластерын системийг бий болгох замаар эрчимжсэн фермерийн аж ахуйг хөгжүүлэхэд дэмждэг үзүүлэх

Хөрөнгө оруулалтыг дэмжсэн хүүгүй зээл олгох , өвөл хаврын улиралд малын тэжээл олгох

Сүүний улирлын хэлбэлзэлтэй хэмжээ болон үнийг жигд байлгахад чиглэсэн арга хэмжээ авах

Төвийн бүсэд сүү цуглуулах хөргөлттэй цэгүүдийг нэмэгдүүлэх

Ашиг шим ихтэй саалийн үнээ импортлоход дэмжлэг үзүүлэх