Mont-Yak брэндийн сарлагийн сүүгээр хийсэн 9 төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргаж, худалдаалж эхэллээ.
“АПУ Дэйри” Монгол сүүний үйлдвэр нь “Монгол Сарлаг” гэр үйлдвэрлэлийн төслөө Архангай аймгийн Чулуут суманд 2022 оноос эхлүүлсэн бөгөөд энэхүү төслийн хүрээнд сарлагийн сүүгээр хийсэн уламжлалт сүү цагаан идээг эрүүл ахуй, чанарын шаардлага хангасан гэр үйлдвэрлэлийн стандартыг нэвтрүүлж MONT-YAK брэндийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж байна.
Сарлагийн шар тос, Амтат хайлмаг бүтээгдэхүүн нь органик хүнсний баталгаажилтын SFCS компаниас “Шилжилтийн үеийн органик хүнс” гэрчилгээг албан ёсоор гардан авлаа.

Органик хүнсний гэрчилгээ нь хүнс үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд органикыг баталгаажуулсны үндсэн дээр авдаг баталгаажилтын гэрчилгээ юм.
Эдгээр бүтээгдэхүүн нь төслийн хүрээнд гэр үйлдвэрлэлийн эхний шатны боловсруулалтад нэмүү өртөг шингээн Чулуут сумын ард иргэдээс түүхий эдээ хангаж Монгол Сарлагийн органик брэндийг бий болгож байгаа нь чухал ач холбогдолтой юм.
Органик хүнс хэмээн баталгаажуулж буй “АПУ ДЭЙРИ-Монгол сүүний үйлдвэрийн Сарлагийн эдгээр бүтээгдэхүүн нь шим тэжээл, уураг, тос, амин дэм, эрдэс бодисоор илүү баялаг юм.