АПУ ДЭЙРИ компани хоршооллыг дэмжих санамж бичиг гарын үсэг зурлаа

Уг санамж бичиг нь Төв аймагт амьдарч  буй сүүний чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг малчид фермерүүдийг дэмжих тэднийг тогтмол орлогын эх үүсвэрүүдтэй болгох , мөн чанартай сүү үйлдвэрт нийлүүлэх, фермийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд түлхэц болох зорилгоор байгуулсан санамж бичиг юм.

Энэхүү санамж бичгийг байгуулснаар Малчид Фермерүүдийг хоршооллын хэлбэрт шилжүүлэх , тэдэнд харилцан туршлага солилцох боломж бололцоог бүрдүүлэх, малчид фермерүүдийн бэлтгэж буй түүхий сүүг чанараар үнэлэх үнэлгээний системийг нэвтрүүлэх, түүхий сүү бэлтгэх тоног төхөөрөмжөөр хангах, мөн жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас 3 хувийн хүүтэй зээл олгох нөхцөлөөр хангах, тариалан эрхлэх газрын зөвшөөрөлтэй болох г,м  маш олон талын ач холбогдолтой болж байна.

АПУ ДЭЙРИ компани нь  дэлхийн жишигт нийцсэн Германы ГЕА брендийн бүрэн автомат үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд Монгол улсад анхны  олон улсын чанарын гэрчилгээ болох FSSC 22000  ISO 22000 , ISO 22002-1 чанарын стандартыг нэвтрүүлснээр  Олон улсын жишигт нийцсэн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Тус компани нь  1200 гаруй малчид, фермерүүдээс өдөрт дунджаар 30-70 тонн сүү, жилд 11-15 сая литр сүүг авдаг бөгөөд тус үйл ажиллагааг дэмжиж ажилласанаар шингэн сүүний нийлүүлэлтийн хэмжээг тогтвортой өсгөх салбарын бодлогын дэмжсэн үйл ажиллагааны нэг хэсэг болох юм байна.